“АстраЗенека”, “Pfizer” вакциныг хольж тариулсан хүмүүст хүчтэй дархлаа тогтож байна

“АстраЗенека”, “Pfizer” вакциныг хольж тариулсан хүмүүст хүчтэй дархлаа тогтож байна

Олон улсын эрдэмтэд коронавирусийн эсрэг хоёр өөр төрлийн вакциныг хийлгэх нь ямар үр дүнд хүргэж болох талаар судалгаа, шинжилгээг хийсээр байна. Хоёр өөр вакциныг хольж тарих нь зарим хүнд ер бусын сонсогдож болох ч дархлаа судлаачдын хувь тийм ч шинэ зүйл биш юм. Учир нь ХДХВ-ийн судлаачид вакцин бүтээх зорилгоор уг чиглэлээр эртнээс судалгаа хийж ирсэн.

Тэгвэл өнгөрсөн зун Испанид хийсэн судалгаанд оролцогчдод эхний тунгаар “АстраЗенеза” хоёр дахь тунгаар “Pfizer”-ийн вакциныг хийхэд дархлааны хариу урвал нэг вакцины хоёр тунг хийлгэсэн хүмүүсээс хамаагүй хүчтэй байжээ.

Түүнчлэн “АстраЗенека” вакциныг “Спутник V” вакцинтай хольж тарихад сайн үр дүнг үзүүлж байсан аж. Үүнд тус хоёр вакциныг аденовируст суурилагдсан буюу уламжлалт ижил аргаар гарган авсан нь нөлөөлсөн хэмээн үзэж байна.

Одоогоор хоёр өөр төрлийн вакцин тариулсны дараах үр дүнгийн судалгаа бүрэн хийгдээгүй, мэдээлэл тийм ч нээлттэй биш байна. Эрдэмтэд үргэлжлүүлэн “AstraZeneca”, “Moderna”, “Novavax” вакцинуудын тунг хольж туршилт хийж байна.

Эх сурвалж: https://www.gavi.org/

 




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө