ОХУ дайны чимээгүй хөлөг үйлдвэрлэж байна

ОХУ дайны чимээгүй хөлөг үйлдвэрлэж байна

Орос улс дэлхийн хамгийн анхны чимээгүй технологиор бүрэн тоноглогдсон, хөлөг онгоц бүтээж байгаа билээ. Тодруулбал, Энэхүү хөлгөө дайсны хөлөг онгоцонд илрүүлэхэд хэцүү болгох үүднээс үл үзэгдэгч технологиор бүрэн тоноглогдсон анхны усан цэргийн хөлөг онгоцоо дуусгахад ойрхон байгаагаа Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ ням гарагт мэдээлсэн юм. “Мэркури” хэмээх энэхүү хөлөг онгоц нь ашиглалтанд орох хүртлээ нэлээдгүй хойшлогдсон гэсэн боловч хөлөг онгоцын үйлдвэрлэлийн хоёр ч эх сурвалж хөлөг онгоцыг ирэх жилээс нэн даруй тэнгисийн цэргийн хүчинд хүлээлгэн өгөх төлөвтэй хэмээн мэдээлсэн юм. Мөн хөлгийн их бие  аль хэдийн баригдсан гэжээ.

Орос улс өнгөрсөн арван жилд Зөвлөлт холбоот улсын арми, флотын зэвсгийг орлох зорилготой өргөн цар хүрээтэй зэвсэглэлжүүлэх хөтөлбөрт ихээхэн хөрөнгө оруулсан боловч 2014 онд Крымийг өөртөө хүчээр нэгтгэсэн явдал нь олон улсын хориг арга хэмжээнүүд нь тэдний хүчин чармайлтад нөлөөлж байсан юм.

Тус улсын хөлөг онгоцнууд өмнө нь бусад тэнгисийн цэргийн радарт баригдахгүй байх гэх гол ухагдахуунтай технологийг ашиглаж байсан ч “Меркури” бол чимээгүй технологийн дэвшлийг бүрэн шингээсэн жинхэнэ дайны хөлөг онгоц гэж РИА Новости мэдээлжээ.

Эх сурвалж: Telegraph