Эгчийгээ аврахын тулд матрын нүүр рүү цохижээ

Эгчийгээ аврахын тулд матрын нүүр рүү цохижээ

Энэ ням гарагт Мексикт аялж байсан /2021.06.06/ Мелисса, Жоржиа хэмээх хоёр ихэр эгч дүү усанд сэлж байх үеэр эгч Мелиса нь гэнэт алга болжээ. Дүү нь эгчийгээ хайх үед усан дор матарт бариулан ухаангүй болсон байж. Жоржиа чадварлаг усанд шумбагч байсан бөгөөд эгчийгээ аврахын тулд усны гүнд шумбан матрын нүүр лүү хүчтэй цохьж, эгчийгээ авч зугтжээ. Тэр үед эгч нь ямар нэг хариу үйлдэл үзүүлэхгүй байсан тул завь руу чирч авчирсан байна.

Жоржиа хэлэхдээ, “Матартай нүүр тулахад үнэхээр их айсан ч эгчийгээ аврах л чухал байсан” гэжээ. 

Эгч дүүс одоогоор Мексикийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд  Мелисса авсан шархнаасаа болж одоог хүртэл ухаангүй байгаа аж. Мелиссагийн уушги усжсан бөгөөд цоорсон байх магадлалтай гэж үзэж байгаа юм. Тэдний аав охиддоо дэмжлэг үзүүлэхээр Мексик дэх Их Британийн ЭСЯ-тай холбогдон эгч дүүсийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх зардлыг төлөх даатгалын талаар хэлэлцэж байгаа гэжээ.

Эх сурвалж: BBC