Бразилын эмч үр дүн нь нотлогдоогүй эмийг ковидын өвчтөнүүдэд хэрэглэхийг уриалж байжээ

Бразилын эмч үр дүн нь нотлогдоогүй эмийг ковидын өвчтөнүүдэд хэрэглэхийг уриалж байжээ

Бразилын нүдний эмч, доктор Альберт Диксон өвчтөнүүдэд "Үнэ төлбөргүй эмчийн зөвлөгөө" өгөхөөс гадна үр дүнтэй эсэх нь нотлогдоогүй вирусийн эсрэг урьдчилан сэргийлэх эмийг санал болгодог байжээ. Тодруулбал,  тэрбээр “ivermectin” гэх эмийг ковид болон бөөс, хамуу зэрэг өвчний эсрэг урьдчилан сэргийлэх эм хэмээн тайлбарладаг байжээ.

Альберт Диксон

Гэвч эрүүл мэндийн хэд хэдэн тэргүүлэх байгууллагын мэдээлснээр “уг эмийг ковид болон бөөс, хамуу зэрэг өвчнөөс урьдчилан үйлчилгээтэй гэх нотолгоо байхгүй” аж.

Доктор Диксон нүдний эмчээс гадна Ерөнхийлөгч Жайр Болсонарог дэмжин ажилладаг “Pros” намын төлөөлөгч юм. Түүнчлэн түүний "Youtube" суваг 200,000 гаруй захиалагчтай бол "Instagram" хуудас 140 мянга, Facebook хаяг нь 50 мянган дагагчтай. Тэр хэмжээгээрээ иргэд түүний худалд мэдээлэлд итгэх магадлалтай гэсэн үг юм. 

Эх сурвалж: BBC

 




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө