Хойд Солонгосын тамирчдын олимпод оролцох эрхийг бусад оронд хуваарилж өгнө

Хойд Солонгосын тамирчдын олимпод оролцох эрхийг бусад оронд хуваарилж өгнө

Хойд Солонгос коронавирусийн халдварын улмаас ирэх сард болох “Токио-2021”-д наадамд оролцохгүй гэж өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдэгдсэн билээ. Тэгвэл Олон Улсын Олимпийн хороо өчигдөро /2021.06.08/ хуралдаж, тус улсын тамирчдад олгосон дөрвөн эрхийг дахин хуваарилахаар болжээ.

ОУОХ-ны Олимпийн нэгдлийн захирал Жеймс Маклоид “Бид энэ наадамд 206 орны Олимпийн хороо ороосой гэж хүссэн. Гэвч Хойд Солонгос оролцохгүй гэж мэдэгдлээ. Гэхдээ тэд бидэнд албан ёсоор мэдэгдээгүй. Тиймээс өнөөдөр бид Хойд Солонгосын авсан дөрвөн эрхийг бусад орны тамирчинд хуваарилж өгөх шийдвэрт хүрлээ” гэжээ.

Ингэснээр БНАСУ 1988 оны Сөүлийн наадмыг бойкот хийснээс хойш анх удаа зуны олимпийг өнжиж байна.

Эх сурвалж: Сhannelnewsasia