Найруулагч Б.Чингүүний “Six feet” уран сайхны кино АНУ-д нээлтээ хийнэ

Найруулагч Б.Чингүүний “Six feet” уран сайхны кино АНУ-д нээлтээ хийнэ

Найруулагч Балхжавын Чингүүний ээлжит бүтээл болох “Six feet” уран сайхны кино АНУ-ын Виржиниа  мужын "Arlington Draft House"-д энэ сарын 12,13,19,20-нд гарахаар болжээ. Энэхүү бүтээл нь найруулагчийн бие даасан долоо дахь кино аж. Тэбрээр өмнө нь “Танхай тээгч” “Аз жаргал” “Өртөө” гэх мэт уран бүтээлүүдийн найруулагч, зохиолчоор ажиллаж байсан юм. 

Энэ талаар Б.Чингүүн  цахим хуудсандаа “Коронавирусийн цар тахал эд давлагааны үед хэсэг уран бүтээлчид бид зориг гарган нэгэн уран бүтээлийг Америк улсад хийж гүйцэтгэсэн. “Six Feet” киноны үйл явдал нь цар тахлын үед өрнөх ба хүний шунал, эрх мэдэл, Монгол хүний мөн чанарын тухай гарах адал явдалт, драмын төрлийн кино юм” гэжээ. 

“Six Feet” киноны тасалбарыг www.arlingtondrafthouse.com руу орж захиалах боломжтой юм.

6/12 – 2:00pm Кино нээлт

6/13 – 12:00pm 3:30pm

6/19 – 12:00pm 3:30pm

6/20 – 3:30pm