Япон улс энэ зун гадаадад зорчиж буй иргэддээ Ковид-19 вакцины гэрчилгээ олгохоор төлөвлөж байгаа тухай өнөөдөр “Nikkei Asia” мэдээлэв. Уг гэрчилгээ нь Европын Холбооны дижитал гэрчилгээнд суурилсан ухаалаг гар утасны шийдэлтэй байх аж.
Саяхан 28 орны иргэдийн дунд явуулсан судалгаанд оролцогчдын гуравны хоёр нь (66%) 2021 оны эцэс гэхэд вакцины паспортыг өргөнөөр ашиглана гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн Японд насанд хүрэгчдийн 74 хувь нь олон улсын аялал жуулчлалын вакцины паспортыг дэмжсэн байна.
Гэсэн тус улсад вакцинжуулалт удаашралтай явагдаж байгаа тул иргэд нэлээдгүй бухимдалтай байгаа юм. Нийгмийн эрүүл мэндийн Браун сургуулийн мэдээлснээр Япон улсын иргэдийн ердөө 9 хувь нь вакцины эхний тунд, 3 хувь нь бүрэн тундаа хамрагджээ.
Эх сурвалж: Forbes