Даунтай залуус “7-694” хувцасны брэндийн шошгыг үйлдвэрлэж байна

Даунтай залуус “7-694” хувцасны брэндийн шошгыг үйлдвэрлэж байна

Өнгөрөгч намар “7-694” хувцасны брэнд даунтай залуусыг сонгож хувцасны брэндийнхээ моделиороо ажиллуулж байсан билээ. Тэгвэл тэд дахин даунтай залуусын хөдөлмөрийг үнэлж брэндийнхээ шошгыг хийлгэж байгаа юм.

Даунтай залуус 1 хүн 1 дамжлаг дээр ажиллаж байгаа бөгөөд хөдөлмөрийн өндрөөр үнэлж байгаад баярлаж байгаагаа илэрхийлжээ.

“7-694” брэдийн тухайд “Хүн бүр онцгой давтагдашгүй гэдгийг илэрхийлэх зорилготой тэднийг моделиороо сонгож нийгэмд харуулахыг хүссэн. Бас тэдэнд үргэлж боломж, гарц, өөрийн үнэ цэнэ гэж байгаа шүү гэдгийг ойлгуулахыг хүссэн учраас дахин хамтран ажиллаж байгаа” гэжээ.

Нарны хүүхдүүдийн тухайд аливааг чин сэтгэлээсээ, үнэнчээр, цагт нь юмаа дуусгаж чаддагаараа онцлог гэдгийг тэдний төлөөлөл мөн хэлсэн юм.