Пакистаны өмнөд хэсэгт зорчигч тээврийн хоёр галт тэрэг мөргөлдөж, 30 гаруй хүн амь үрэгдэн, олон арван хүн шархаджээ.
Албаны хүмүүсийн хэлж буйгаар Синд мужийн нутаг дэвсгэрт явж байсан галт тэрэг замаасаа гарч, хоёр дахь галт тэргийг мөргөсөн байна. Аврах багийнхан шархадсан хүмүүсийг ойролцоох эмнэлгүүдэд хүргэсэн бөгөөд хэд хэдэн хүний биеийн байдал хүнд байгаа аж. Одоогоор галт тэрэг яагаад замаасаа хазайсан талаарх мэдээлэл тодорхойгүй байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхий сайд Имран хан “ослын талаар сонсоод маш их цочирсон төдийгүй, бүрэн шалгалт хийхээ” амлалаа.
Пакистанд энэ төрлийн осол цөөнгүй гардаг бөгөөд ихэнхдээ дээрхтэй адил буюу галт тэрэг замаасаа гарснаас үүдэлтэй байдаг. Эрх баригчдын үзэж байгаагаар галт тэрэгнүүд осолдож буй нь замын засвар үйлчилгээ хангалтгүй, дохионы асуудал, хуучин хөдөлгүүртэй холбоотой аж.
VIDEO: Mangled metal, bulldozers at site of deadly Pakistan train crash.
— AFP News Agency (@AFP) June 7, 2021
Images of the site of a train crash in Pakistan that killed over 30 people. A packed inter-city train hit another express that earlier derailed pic.twitter.com/dIgqOn4epO
Ghotki Deputy Commissioner Usman Abdullah said at least 30 people had been killed while 50 others had been injured in the incident. https://t.co/U8hhYVwlND
— Dawn.com (@dawn_com) June 7, 2021
Эх сурвалж: BBC