1989 оны дөрөвдүгээр сарын 15-аас зургадугаар сарын 4-ний хооронд БНХАУ-ын Бээжин хотын төв талбай буюу Тяньаньмэний талбайд ардчиллын төлөө олон мянган ажилтан давхаргынхан болон оюутан залуус жагссан билээ.
Гэвч БНХАУ-ын эрх баригчид уг тэмцлийг ардын чөлөөлөх армийн цэрэг хөдөлгөн зэвсэгт хүчээр цус урсган дарснаар түүхэнд “Тяньаньмэний талбайн бослого” хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Бослогын үеэр амь үрэгдсэн хүний тоо хэдэн зуугаас, хэдэн мянга хүртэл хэлбэлздэг.
Тэгвэл өнгөрсөн зургадугаар сарын 4-ний өдөр уг өдрийн ойд зориулсан пост нийтэлсэн Хятадын хамгийн алдартай цахим худалдааны "Шиаохуншу" аппликейшны "Weibo" сүлжээнд дэх цахим хуудсыг хаажээ.
"Шиаохуншу" өөрийн албан ёсны цахим хуудастаа “Надад чангаар хэлээч: Өнөөдөр хэд дэх өдөр” вэ хэмээн пост бичсэн юм. Гэвч пост бичсэнээс хэдхэн цагийн дараа цахим хуудсыг нь хаажээ.
Энэ талаар Шиаохуншу ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Өнөөдөр өглөөний байдлаар "Weibo" сүлжээн дэх хуудас хаалттай хэвээр ч 300 сая хэрэглэгчтэй программ нь хэвийн ажиллаж байсан аж.