Турк улсын эрэг дагуу нялцгай, өтгөн салст тархсанаар олон тооны далайн амьтдын амьсгал боогдон үхэж байна

Турк улсын эрэг дагуу нялцгай, өтгөн салст тархсанаар олон тооны далайн амьтдын амьсгал боогдон үхэж байна

Ойрын өдрүүдэд Туркийн нийслэл Истанбулын ойролцоо Мармара тэнгисийн эрэг дагуу  нялцгай, өтгөн салст тархсанаар тэр хавийн далайн амьдрал сөнөж, загас ан агнуурын салбарыг сүйтгэж байгаа бөгөөд мэргэжилтнүүд үзэхдээ “Энэ бол цаг уурын өөрчлөлт болон бохирдлоос үүдэлтэй” хэмээн буруутгаж байгаа юм.

“Sea snot” гэж нэршилсэн энэхүү далайн салст бүрхэвч нь байгалийн гаралтай ногоон лаг бөгөөд халуун цаг агаар, усны бохирдлоос болж замаг, шим тэжээлээр хэт их ачаалах үед үүсдэг бохирдол юм. Анх 2007 онд Турк улсад гарч ирж байсан ч дараа нь Грекийн ойролцоох эргийн дагуу олдож байсан байна. 

Профессер Озтүрк хэлэхдээ, “Энэхүү тархалтаас болж олон тооны загас болон бусад зүйлүүд амьсгал боогдож үхэж байгаа бөгөөд энэ болж жинхэнэ сүйрэл” гэжээ.

Хар тэнгисийг Эгийн тэнгистэй холбосон Мармара тэнгисийн томоохон бүс нутгуудад энэхүү тархалт нь дэгдсэн нь түүхэн дэх хамгийн том тохиолдол гэж үзэж, орон нутгийн иргэд дунд үймээн самуун дэгдээд байгаа юм. Ерөнхийлөгч Эрдоган бохир усыг далайд цутгаснаас болж үүссэнд холбогдох албаны хүмүүсээс шалгалт хийхийг шаарджээ.Энэ нь даамжран Хар тэнгис хүртэл тэлбэл асуудал асар их болно. Цаг алдалгүй арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзэн Турк улсын засгийн газар бохирдлын эх үүсвэрийг шалгахаар 300 хүний бүрэлдэхүүнтэй тусгай баг илгээгээд байна.

Эх сурвалж: BBC