Хунтайж Харри, Меган нар охинтой болжээ

Хунтайж Харри, Меган нар охинтой болжээ

Их Британийн хунтайж Харри, гүнгийн ахайтан Меган нар өнгөрсөн Баасан гарагт /2021-06-04/ охинтой болжээ. Уг үйл явдлыг  тэдний хэвлэлийн төлөөлөгч Ням гарагт зарлажээ.

Шинээр мэндэлсэн охин 3.5 кг жинтэй бөгөөд түүнд Лилибет Дайана Моунтбаттен-Уиндсор гэх нэрийг өгсөн байна. Лилибет нь хатан хаан Элизабетын хүүхэд насны нэр аж. Харин Дайана нь хунтайж  Харригийн талийгаач ээжийн нэр юм.

2020 оны эхээр Харри, Меган нар Их Британийн язгууртны гэр бүлээс салж, бие дааж амьдрахаар АНУ-д ирсэн бөгөөд одоо Калифорни мужийн Санта Барбара хотын ойролцоо амьдарч байна.  Энэ оны гуравдугаар сард тэд Америкийн телевизийн од Опра Уинфрид ярилцлага өгөхдөө хатан хааны гэр бүлийн доторх арьс өнгөний үзэл, таагүй харилцааны тухай дэлгэсэн нь дэлхий дахинд дуулиан тарьсан юм.

Эх сурвалж: Associated Press