ВИДЕО: Мексикийн далбаа нөмөрсөн сурагчийн дипломыг гардуулахаас татгалзжээ

ВИДЕО: Мексикийн далбаа нөмөрсөн сурагчийн дипломыг гардуулахаас татгалзжээ

АНУ-ын Хойд Каролинагийн ахлах ангийн сурагчийг төгсөлтийн ёслолын үеээрээ Мексикийн далбааг нөмөрснөөс болж дипломын өгөхөөс татгалзаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсанаар хүмүүсийн анхаарлыг татжээ.

Уг бичлэгт тайзан дээр Мексикийн далбааг нөмөрсөн Эвер Лофез гэх хүүд багш нь диплом гардуулахаас татгалзах бөгөөд Лофез нөмөрч байсан далбаагаа тайлах гэж хичээж байгаа нь харагдсан байна. Дүүргийн удирдлагууд түүнийг хувцаслалтын дүрмийг зөрчсөнийхөө төлөө уучлалт гуйхыг хүсч байгаа аж.

Уг төгсөлтийн ажиллагаанд оролцсон болон бичлэгийг үзсэн хүмүүс сургуулийн удирдлагыг арьс өнгө, үзэл суртлаар ялгаварлан гадуурхаж байна гэж буруутгаж байгаа юм.

Харин сургуулийн зүгээс мэдэгдэлдээ, "Энэ үйл явдлыг олон нийтийн сүлжээгээр буруу ташаа ойлгоод байна. Сурагч сургуулийн хувцаслалтын дүрэм л зөрчсөн учраас дипломыг өгөөгүй юм. Тэрнээс биш Мексикийн төрийн далбаа байсан эсэх огт хамааралгүй асуудал” гэсэн тайлбарыг өгчээ.