В.Путин: Европын холбоо манай вакцинд зөвшөөрөл олгохгүй байгаа нь улс төртэй холбоотой

В.Путин: Европын холбоо манай вакцинд зөвшөөрөл олгохгүй байгаа нь улс төртэй холбоотой

Энэ зургадугаар сарын 4-нд Санкт Петербург хотод болсон Олон улсын эдийн засгийн чуулганы үеэр ОХУ-ын эрх баригчид “Sputnik V” вакцинд хамрагдах хүсэлтэй гадаадын иргэдэд зориулсан “Вакцины жуулчлал” хөтөлбөрийг ойрын хоёр сардаа эхлүүлэх төлөвлөгөөтэй байгааг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдлээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, “Орос вакцин нь Ковидын эсрэг дархлаа сайн тогтоож байгаа бөгөөд бусад орнуудад энэ вакцины эрэлт өндөр байгаа” гэжээ.

Мөн өөрийн улсын нутаг дэвсгэрт оршин суугаа гадаадын иргэдийг дархлаажуулалтанд хамруулах бүх боломж бололцоогоор хангахаа амласан байна. Мөн тэрбээр, “ОХУ-ын “Sputnik V” вакциныг бүртгүүлэх хүсэлтээ энэ оны гуравдугаар сард Европын эрүүл мэндийн зохицуулах байгууллагад гаргасан ч Европын холбоо уг вакцинд зөвшөөрөл олгохгүй удаж байгаа нь мөнгөний төлөө өрсөлдөөн, улс төртэй шууд холбоотой” гэсэн байна.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө