Монголын хилийн ойролцоох Тувагийн нутагт боом өвчин хүнд халдварлаж, хөл хорио тогтоожээ

Монголын хилийн ойролцоох Тувагийн нутагт боом өвчин хүнд халдварлаж, хөл хорио тогтоожээ

Монгол Улстай хил залгаа оршдог ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсад хүний боом өвчний нэг тохиолдол илэрчээ.  Халдвар авсан иргэнийг тусгаарлаж, хөл хорио тогтоосон талаар “Russia Today” мэдээллэсэн байна.

 Боом нь мал, адгууснаас хүнд халддаг цочмог хэлбэрийн голомтот халдварт өвчин бөгөөд ямар замаар халдварласнаас шалгаалж, гэдэсний эсвэл уушгины өвчлөл үүсгэдэг аж.

Өвчний халдвар авсан иргэн нь Монгол Улсын хилийн ойролцоох Баруун Хемчикийн хошууны Бижиктик-Хаяа тосгоны оршин суугч юм байна.

М.Саранцэцэг

Эх сурвалж: Russia Today