Цар тахлын нөлөөгөөр дэлхий нийтээрээ цахим шилжилтэнд бэлдэх нь өнөө цагийн нэн чухал асуудал болсныг ойлгосон. Гэрээсээ ажиллах, суралцах болсноор уулзалт, ажил хэргүүдийг заавал биечлэн гүйцэтгэх албагүй болжээ. Хүмүүс нийгмийн харилцаанд орохоос аль болох зайлсхийж эхэлсэн нь цаасан эд зүйлс солилцох, гар барих, тэврэлдэх үйл явцыг хязгаарлав. Иймээс цаасан бус "дижитал" хэлбэрийн нэрийн хуудас нь яах аргагүй цаг үеэ мэдэрсэн бизнес болжээ.
Тодруулбал, ухаалаг гар утсаараа NFC системд холбогдож таны нэрийн хуудас нөгөө хүнд шилжих боломжтой юм. Хүмүүсийн солилцож буй цаасан нэрийн хуудасны 88 хувь нь хаягддаг. Уг үйлчилгээг анх нэвтрүүлсэн АНУ л гэхэд өмнө нь нэг жилд 10 тэрбум цаасан нэрийн хуудас хэвлэдэг байж. Үүний үр дүнд долоон сая модыг тайрдаг байсан гэх тоо баримт бий.
Тиймээс уламжлалт хэвлэмэл нэрийн хуудас нь экологит халтай, зардал өндөртэй гэдэг. НҮБ-аас хэрэгжүүлдэг тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд байгалийн нөөцийг хамгаалж хойч үедээ өвлүүлэх шаардлагатай. Ой модны нөөц өдрөөс өдөрт хумигдаж байгаа энэ үед цаас үйлдвэрлэлд зориулан мод бэлтгэх явдлыг танах нь зүйтэй гэж мэдэгддэг.
Тэгвэл Ухаалаг ХХК нь 2020 оны хоёрдугаар сараас эхлэн дижитал карт хэвлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.
Тус үйлчилгээний гол онцлогууд нь:
- Цаас солилцохгүй
- Таны нэр хүндийн баталгаа болсон нэрийн хуудас энд тэнд хаягдахгүй
- Нэг бүртгүүлсэн байхад насан туршын хэрэглээ болно
Хэрэв та ажилладаг байгууллага, албан тушаалаа өөрчилсөн бол uhaalag.mn сайтаар хэрэглэгчийн бүртгэлээрээ нэвтэрч хувийн мэдээллээ солиод ахин ашиглах боломжтой юм. Өөрөөр хэлбэл шинэ ажилд орох бүрдээ дахин загвар гаргаж, хэвлэлийн газар 100, 200 ширхэгээр нь хэвлүүлэх захиалга өгдөг цаг ард хоцорсон.
Яаж хэрэглэх вэ:
Андройд үйлдлийн системтэй бол 2012 оноос хойш үйлдвэрлэгдсэн. IOS үйлдлийн системтэй бол Iphone 7-оос хойших загварын утас байх шаардлагатай. Хэрэв тийм бол таны утас NFC төхөөрөмжийг дэмжинэ.
Ухаалаг ХХК менежер Т.Мөнхтулга, "Ухаалаг нэрийн хуудсыг утасныхаа арын камерны харалдаа байршуулснаар соронзон мэдрэгчээр мэдэрч таны утасны дэлгэцэн дээр тухайн хүний өөрийн хүсэлтээр байршуулсан бүх хувийн мэдээллүүд нэг дор гарч ирнэ. Та хүнээс цаасан дээр хэвлэсэн нэр, утас, албан тушаал гэх мэт товч мэдээллээс хэд дахин илүү багтаамжтай танилцуулгыг нь утсан дээрээ хадгална гэсэн үг.
Дижитал картанд та хэрэгцээнээсээ шалтгаалан 28 хүртэлх хувийн мэдээллээ оруулж болно. Мөн хэвлэлтэнд ашигладаг цаасыг хэмнэхээс гадна нэрийн хуудасны картууд бүгд дахин боловсруулсан хуванцар материалтай гэдгээрээ давуу талтай.
Манай картыг зөвхөн нэрийн хуудас болгоод зогсохгүй ажлын үнэмлэх, цагийн бүртгэл хийх үнэмлэх зэрэг давхар зориулалтаар ашиглаж болно. Цаашид залуусд чиглэсэн, хямд өртөгөөр хурдан хугацаанд мэдээллээ солилцох боломжтой шинэ үйлчилгээг нэвтрүүлэхээр зорьж байна. Зах зээлд танигдах тал дээр харьцангуй өөрчлөлт мэдрэгдэж байгаа. Иргэд автобусны umoney картынхаа үлдэгдлийг NFC системээр шалгаж, орсон албан байгууллага үйлчилгээний газраа QR код уншуулж хэвшсэн болохоор бид үйлчлүүлэгчидтэйгээ ойлголцоход нэг алхам урагшилсан. Энгийн тоо бодоод үзэхэд дундаж нэрийн хуудасны ширхэгийн үнэ 300 төгрөг байна. Нэг ажилтанд дундажаар 200 карт хэвлэж өгдөг. Тэгэхээр өртөг нь 60 мянган төгрөг болж байна. Энэ зардлаар бүх насаараа ашиглах, илүү дэлгэрэнгүй нэрийн хуудсыг манай компаниас санал болгож байна" гэсэн юм.
- Хаяг: uhaalag.mn
- Сошиал хаягууд: https://www.facebook.com/Uhaalagcard