БИДНИЙ ТУХАЙ:  Монгол эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт сүүлийн 10 жилд 19 хувиар буурчээ

БИДНИЙ ТУХАЙ: Монгол эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт сүүлийн 10 жилд 19 хувиар буурчээ

Монгол эмэгтэйчүүдийн ажил хөдөлмөрийн байдал, хүүхэдтэй эмэгтэйчүүдэд тулгардаг асуудлын талаар AFP агентлагт гарсан нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Коммунист дэглэмт Монгол улсын үед эцэг эхчүүдэд хүүхдээ яслид үнэ төлбөргүй хамруулдаг байв. Гэвч ардчилсан нийгэмд шилжсэний дараа хүүхдээ цэцэрлэгт өгөхийн тулд хахууль өгөх шаардлагатай болж, эсвэл эмэгтэйчүүд хүүхдээ харахын тулд ажлаасаа гарахаас өөр аргагүйд хүрчээ. Далайд гарцгүй Төв Азийн энэ улсын эмэгтэйчүүд их, дээд сургуульд сурч ирсэн боловч гэр бүлийн уламжлалт үзэл суртал/эмэгтэйчүүд хүүхдээ харах ёстой гэсэн/ тэдний ирээдүйд дарамт болох нь ч бий.

Олон жилийн турш төрөлт нэмэгдэж, нүүдэлчид суурин амьдралын хэв маягт шилжсэнээр нийслэл Улаанбаатар хот сургууль, цэцэрлэгийн хомстолд оржээ. Улмаар сугалаа хүртэл зохион байгуулж, азтай хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж эрхтэй болдог байна.

36 настай, өрх толгойлсон Ц.Амудариягийн хүү нь уг сугалаагаар цэцэрлэгт хамрагдах эрхтэй болсон боловч охин нь тийм ч азтай байсангүй. Тэрбээр бидэнд “Би охиноо цэцэрлэгт элсүүлэхийн тулд угаалгын машин худалдаж авч өгсөн” гэв.

1990-ээд оны эхээр Монгол Улс коммунизмыг халж, улс төрийн тодорхойгүй байдал үргэлжлэх үеэр төрөлт буурч, улсын цэцэрлэгүүд хувийн хэвшлүүдэд зарагдаж эхэлсэн. Гэвч төрөлт дахин өсөхөд хүүхэд харах үйлчилгээ хомс болсон байв.

Гэвч төр засгаас эмэгтэйчүүдэд тулгарч буй бэрхшээлийг ойлгохгүй байгаа нь бухимдлыг улам өдөөж байна.Энэ оны эхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “эмэгтэйчүүд ажил хийхгүй байгаа нь залхуурч буйг илтгэж байна” гэсэн нь эмэгтэйчүүдийн уур бухимдлыг нэлээн өдөөсөн юм.

Эдийн засгийн бодлогын түншлэл, судалгааны байгууллагын мэдээлснээр бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийн ажлаа орхих гол шалтгаан нь хүүхэд харах үйлчилгээний дутмаг байдлаас болдог аж. 1992 онд эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн түвшин 72 хувь байсан бол 2021 онд 53 хувь болтлоо буурчээ.

Эх сурвалж: AFP