БНХАУ-д есөн иргэн галт тэргэнд дайруулж нас баржээ

БНХАУ-д есөн иргэн галт тэргэнд дайруулж нас баржээ

БНХАУ-ын Гансу мужид өнөөдөр өглөө/орон нутгийн цагаар 05.25 цагт/ галт тэргэнд есөн хүн мөргүүлж нас баржээ. Амь үрэгдсэн иргэд бүгд төмөр замын ажилтан байсан аж.

Ослын талаар тодруулбал, Өрөмчөөс Ханжоу чиглэлд явж байсан галт тэрэг Жинчан хотын төмөр замын постын хажуугаар өнгөрөхдөө ажилчдыг мөргөсөн байна. Яаралтай тусламж үзүүлэх эмнэлгийн баг шуурхай ирсэн ч хожимдсон байжээ.

Ослын шалтгааны талаар одоо “Weibo” сүлжээнд нэлээн маргаан өрнөж эхэллээ. Иргэд “амь үрэгдсэн ажилчид галт тэрэгний замд юу хийж байсан. Хэрэв засвар хийж байсан бол галт тэрэгний жолооч мэдэх байсан” хэмээж байна. Одоогоор цагдаагийн мөрдөн байцаалтын ажил үргэлжилж байгаа учир ослын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хомс байна.

Эх сурвалж: BBC