Баавгай түлхэн унагасан охин “гарын хуруу болон өвдгөө гэмтээсэн” гэв

Баавгай түлхэн унагасан охин “гарын хуруу болон өвдгөө гэмтээсэн” гэв

Гэрийн тэжээмэл нохойгоо аврахын тулд баавгай түлхэн унагасан охин цахим сүлжээний од болж байна. 17 настай Хэйли Мориникогийн хашаанд бамбаруушаа дагуулсан баавгай орж ирсэн бөгөөд ноход нь хуцаж дайрч эхэлжээ. Энэ үеэр Хэйли гэрээсээ гарч ирэн нохойнуудаа аврахын тулд баавгайг түлхэн унагасан байна.

Түүний бичлэгийг үеэл нь “ТикТок” сүлжээнд тавьсны дараа охин хэдхэн цагийн дотор алдаршсан юм. Үүгээр ч зогсохгүй охиноос хэвлэлүүд ярилцлага авч эхэлжээ.

Хэйли CNN-д өгсөн ярилцлагадаа “Нохойгоо хамгаалах ёстой гэсэн бодлоос толгойд минь орж ирээгүй. Би айж сандрахдаа юу хийх ёстойгоо мэдээгүй. Нэг мэдэхэд л баавгайн дэргэд гүйгээд оччихсон байсан. Би бүр баавгайн нүд рүү харж амжсан. Энэ явдал хэдхэн секундын дотор болж өнгөрсөн. Би баавгай түлхэхдээ гарын хуруу болон өвдгөө л гэмтээсэн” гэжээ.

Тикток дээр түүний бичлэгийг 53 сая хүн үзсэн байна.

ҮЗЭХ: 

 




Өнөөдөр бар өдөр

54 минутын өмнө