НАСА ОУ-ын сансрын станц руу далайн амьтад хөөргөхөөр болжээ

НАСА ОУ-ын сансрын станц руу далайн амьтад хөөргөхөөр болжээ

Пүрэв гарагт/2021.06.03/ НАСА 100 гаруй далайн амьтан, 5000 гаруй микроскоп амьтдыг Олон улсын сансрын станц руу хөөргөхөөр болсноо мэдэгдлээ. Энэхүү туршилт нь эрдэмтдэд сансрын нислэгийн үр нөлөөг илүү ойлгоход нь туслах зорилготой аж.

Сансарт бичил биетэн ба амьтдын хоорондын харилцан үйлчлэлд хэрхэн нөлөөлөхийг судлах ажлын хүрээнд явагдаж байгаа бөгөөд эдгээр далайн амьтан нь хүнийхтэй адил дархлаатай байдаг тул яг тохирсон зөв сонголт гэж үзэж байгаа юм байна. Микроскоп амьтдын хувьд бусад амьд биетүүдээ бодвол хүрээлэн буй орчиндоо дасан зохицох болон тэсвэрлэх чадвар сайтай тул тэднийг хэрхэн хариу үйлдэл үзүүлж, хэрхэн эрс тэс орчинд дасан зохицож байгааг судлах төгс арга мөн гэж үзэж байгаа юм.

Мөн энэхүү туршилт нь сансрын нисгэгчдийн удаан хугацааны нислэгийн үеэр гарч болох эрсдэлээс хамгаалах арга хэмжээг боловсруулахад ч дэм тус болно гэж мэдээллээ.