Токио 2020 Олимпын зохион байгуулалтанд оролцох 10 мянган сайн дурын ажилтан ажил хаяжээ

Токио 2020 Олимпын зохион байгуулалтанд оролцох 10 мянган сайн дурын ажилтан ажил хаяжээ

Ирэх сарын 23-ны өдөр нээлтээ хийхээр төлөвлөөд байсан Токио 2020 наадмын зохион байгуулалтад оролцохоор бүртгүүлсэн нийт 80 гаруй мянган сайн дурын ажилтан бүртгүүлсэн байжээ. Үүнээс 10 маянган ажилчид ажил хаясан байна. Энэ талаар Олимпын наадмыг зохион байгуулагчдын тал яагаад ажил хаях болсон шалтгааныг мэдээлээгүй юм. 

Саяхан Японы иргэдийн дунд хийсэн санал асуулгаар цар тахлын нөхцөл байдал болон иргэдийн аюулгүй байдлын үүднээс олимпын наадмыг цуцлах саналыг дэмжээд байсан билээ. Үүнээс үүдэн Японы хэвлэлүүд эдгээр ажилчдын ажил хаясан уг үйлдлийг дээрх хэрэгтэй холбоотой гэж тайлбарлаж байгаа юм. 

Мөн Японы эмч нарын холбоо, сувилагч нар Олимпын наадамд дайчлагдан ажиллахаас татгалзаж, наадмыг зохион байгуулахыг одоог болтол хүчтэй эсэргүүцэж байгаа юм.

Хамгийн сүүлд өнгөрөгч долоо хоногт Токио 2020 олимпын наадмын хэвлэл мэдээллийн албан ёсны түнш болох Японы "Asahi Shimbun" сонины редакц олимпын наадмыг цуцлахыг уриалжээ. 

Эх сурвалж: Japantimes