Номын баяр зургадугаар сарын 11-13 ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

Номын баяр зургадугаар сарын 11-13 ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

Жил бүрийн уламжлал болсон Үндэсний номын баярыг уншигчид тэсэн ядан хүлээдэг. Энэ жилийн хувьд номын баярыг зургадугаар сарын 11-13-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд тэмдэглэхээр болжээ. Энэ өдрийн онцлог нь дан ганц номын худалдаа биш бөгөөд уншигчид зохиолч, орчуулагчтайгаа биечлэн уулзаж, гарын үсэг зуруулан, хямдралтай үнээр ном авах боломжийг олгодог юм.