Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад галт уул дэлбэрсний улмаас 500 мянга орчим хүн ундны цэвэр усгүй болсныг Олон улсын сайн дурын эмч нарын холбооноос сануулав. Мөн энэ бүсэд холер өвчин тархаж, маш том аюул заналхийлж байгаа тул зүүн зүгийн Гома хотын иргэдийг ундны усаар хангах зайлшгүй шаардлага тулгарсан байна.
Тавдугаар сарын 22-нд Нирагонго уул дэлбэрэхэд их хэмжээний усан сан, хоолой эвдэрч гэмтсэн юм. Үүнээс үүдэн хэдэн зуун мянган хүмүүс гэр орондоо эргэж очих боломжгүй хэвээр байна. Олон улсын эмч нарын сайн дурын байгууллагынхан Саке хотын ойролцоо 100-180 мянган хүнд сүм хийд, сургууль, гудамж талбайд эмнэлгийн үйлчилгээг үзүүлж байгаа аж.
Нэгдсэн Үндэсний байгууллагаас мэдээлснээр гал уулын лаавд 32 хүн өртөж амь үрэгдсэн аж. Эрсдэлийн түвшинг үнэлэхийг тулд шинжээчид лаав оргилж урссан хоёрдох тогоонд дрон нисгэжээ.
М.Саранцэцэг
Эх сурвалж: BBC