Өчигдөр /2021.06.01/ Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас БНХАУ-ын Синовак үйлдвэрийн вакциныг яаралтай горимоор хэрэглэх албан ёсны зөвшөөрөл олгожээ.
Ингэснээр тус улсын хоёр вакцин ДЭМБ-аас зөвшөөрөл аваад байна. Тодруулбал, өнгөрсөн сард манай улсын дархлаажуулалтдаа хэрэглэж буй Синофарм үйлдвэрийн Вероселл вакцинд ДЭМБ зөвшөөрөл олгосон билээ.
Синовак нь мөн хоёр тунгаар хийх вакцин бөгөөд 18-аас дээш насны иргэд 2-4 долоо хоногийн зайтай хэрэглэх аж. ДЭМБ-аас гаргасан тайланд уг вакцин коронавирусийн халдвараас хамгаалж, халдвараар өвчилсөн тохиолдолд хүндрэлээс 100 хувь сэргийлж чадна гэж дурджээ.
Вакцинд яаралтай горимоор ашиглах зөвшөөрөл олгосноор олон улс худалдан авах, КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан нийлүүлэх боломжтой болох юм. Одоогоор Синовак вакциныг БНХАУ-аас гадна Бразил, Чили, Индонез, Мексик, Тайланд, Турк зэрэг орнууд иргэдээ вакцинжуулж байна.
The Emergency Use Listing assesses the quality, safety and efficacy of #COVID19 vaccines, as well as risk management plans and programmatic suitability, such as cold chain requirements https://t.co/Uy0xmGlAIT
— World Health Organization (WHO) (@WHO) June 1, 2021
Эх сурвалж: BBC