Найрамдал зусланд иж бүрэн засвар хийнэ

Найрамдал зусланд иж бүрэн засвар хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр Найрамдал зуслангийн төлөөлөл сайдад хандаж,"Өвлийн эд оргил ачааллын үед дөрвөн зуухаа галлахад технологийн алдагдал үргэлж гардаг. Хоёр нь л ажиллаад бараг бусад нь ажиллахгүй байна. Энэ жил гэхэд л 70 гаруй сая төгрөгийн урсгал засвартай байгаа. Анхдагч үнээр нүүрс авах боломж ч бас байхгүй нь дээр уурын зуухны хувьд 2012 оноос хойш нэг ч урсгал засвар хийгдээгүй. Орбитоос найрамдал орох замын асуудал хүнд байна" гэх мэт асуудлыг хэлсэн юм. 

Харин Л.Оюун-эрдэнэ сайд, Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн шийдвэр гарсан. Үүнд: 

  • Найрамдал зуслангийн эргэн тойронд болон хашаан дотор газар олголт дахиж хийгдэхгүй.
  • Найрамдал зусланд иж бүрэн засвар хийнэ. /Үүндээ уурын зуухны асуудал ч мөн тусгагдсан/
  • Хөвсгөл аймагт "Найрамдал зуслан 2" төсөл ажлыг тус тус улсын төсөвт тусгагдаж, хийгдэхээр болоод байна.

ВИДЕО: