Монгол Улсын Ерөнхийлөгч “Эхийн Алдар” одон гардуулж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч “Эхийн Алдар” одон гардуулж байна

Жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Эх үрсийн баярын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулдаг уламжлалтай.

Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,843 ээжид хүртээх юм. Харин нийслэлийн 9 дүүргийн 4,224 ээжид “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одонг гардуулах үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна. Энэ үйл ажиллагааг эхлүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр нийслэлийн 9 дүүргийн ээжүүдийн төлөөлөлд “Эхийн алдар” одонг нь гардуулж, баяр хүргэлээ.

Түүнчлэн өнөөдөр үдээс хойш нийслэлийн Сүхбаатар дүүргийн 358 ээжид “Эхийн алдар” одонг нь гардуулж байна. “Эхийн алдар” одон гардуулах ёслолын үйл ажиллагааг коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх журмын дагуу зохион байгуулж байна.