Гадаадад буй сонгогчдын санал өгөх хугацаа 13.00 цагт дууслаа

Гадаадад буй сонгогчдын санал өгөх хугацаа 13.00 цагт дууслаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаа 2021 оны тавдугаар сарын 30-ны өдөр эхэлж, дууслаа.

Тодруулбал, санал авах ажиллагаа 2021 оны тавдугаар сарын 31-ний өдөр тухайн Салбар комисс байрлаж байгаа гадаад улсын орон нутгийн цагаар 22:00 цаг хүртэл үргэлжилж, Улаанбаатарын цагаар 2021 оны зургадугаар сарын 1-ний өдрийн 13:00 цагт өндөрлөлөө.

Сонгогчдын санал авах ажиллагааны талаар өнөөдөр 15:00 цагт ГХЯ мэдээлэл хийнэ.