Сүхбаатарын талбайд тоглолтгүй, парк ажиллахгүй "Хүүхдийн баяр"-ын өдрийн телевизийн хөтөлбөр

Сүхбаатарын талбайд тоглолтгүй, парк ажиллахгүй "Хүүхдийн баяр"-ын өдрийн телевизийн хөтөлбөр

Анх 1925 онд Швейцарь Улсын Женев хотноо чуулсан “Хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн улс орнуудын чуулга уулзалт”-аас уриалан, жил бүрийн зургадугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн эрхийн олон улсын өдөр” гэж зарласнаас хойш, эдүгээ 96 дахь удаагаа тэмдэглэж буй юм.

Монгол Улс 1952 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “Хүүхдийн баяр”-ыг бүх нийтээр тэмдэглэж эхэлснээс хойш 69 дэх жилтэйгээ золгож байна. Мөн энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан билээ. 

Дэлхий нийтээрээ өргөн дэлгэр тэмдэглэдэг тус баярыг энэ жил коронавирусийн цар тахлын улмаас гэр бүлийн хэмжээнд цахимаар тэмдэглэх уриалгыг холбогдох газраас уриалсан. Энэ ч үүднээс гэр бүлүүд гэртээ баяраа тэмдэглэхийн зэрэгцээ голын эрэг дагуу салхилах, амралтад явах хүрээнд л амрах төлөвлөгөөтэй байна. Жил бүрийн энэ өдөр манай улс Сүхбаатарын талбайд Хүүхдийн эрхийн хамгаалах өдөрт зориулсан нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулж, тоглолт хийдгээс гадна парк болон үзвэр, үйлчилгээний газруудаа нээдэг. Гэтэл энэ жил тус үйл ажиллагаа бүгд хумигдаж эцэг, эхчүүд хүүхдүүдээ дагуулан Сүхбаатарын талбай орж тоглолт үзэх, паркад тоглох, ресторанд хооллох, тоглоомын төвд тоглох, кино, жүжиг, үзэсгэлэн, амьтны хүрээлэн үзэх зэрэг нь бүгд хаагдаад байна.

Тиймээс бид энэ өдөр телевизээр үзэж болох хөтөлбөрийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна. Өнөөдөр өргөн нэвтрүүлэг болон бусад сувгуудаар хүүхдэд зориулсан контент, кино гарах бөгөөд нэвтрүүлэх цаг, нэрийг цэнхэрээр тусгайлан тэмдэглэжээ. 

Тухайлбал,

МҮОНТ-ээр

  • "Намайг хүчирхэг болгосон түүх" хүүхдийн цуврал /09:00/
  • "Хөгжилтэй нас" Монголын хүүхдийн ордны дугуйлангийн сурагчдын концерт /09:20/
  • "Хүүхэд эрхэм" хөтөлбөр /10:00/
  • ОУ-ын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулав: "Өв соёлыг өвлөн уламжлагчид ба ирээдүйн амжилтын эзэд" /14:00/
  • "Жив жив" бага насныханд зориулав. /18:40/

UBS 

  • "Пороро " хүүхэлдэйн кино /10:25/ 
  • "Ухаант хүү" хүүхдийн жүжиг /11:35/
  • "Ардын бяцхан авьяастнууд" жүжиг /16:10/ 
  • "Зөөлөн хүч"- Олон Улсын хүүхдийн баярт зориулав. /18:30/ 

МN 25

  • "Шинкалион" олон ангит хүүхэлдэйн кино 33, 34-р анги /10:30/ 
  • "Алган дээрх үрс" тоглолт /12:30/

TV5 

  • "Ярьдаг мол" хүүхдийн дуулалт жүжиг /08:25/ 
  • "Машагийн төрсөн өдөр" хүүхдийн баярт зориулсан контент /18:10/ 

TV9 

  • "Үлгэрийн ертөнц" хүүхдийн контент /11:20/ 
  • "Би нар" МУСК /13:00/ 
  • "Багачуудын яриа" хүүхдийн баярт зориулсан тусгай нэвтрүүлэг /15:50/ 

C1

  • "Ухаантай хүү" теле жүжиг /11:00/ 
  • "Паддингтон" хүүхдийн кино /12:00/ 
  • "Гэрийн тэжээмэл амьтдын нууц" хүүхэлдэйн кино /18:00/ 

NTV

  • "Маргааш би том болно" нэвтрүүлэг /11:00/ 
  • "Хүүхдийн мөрөөдөл" нэвтрүүлэг /14:00/ 
  • "Хүүхдийн зохиомж" /14:25/ 
  • "Самми яст мэлхийн адал явдал" хүүхэлдэйн кино /15:00/ 
  • "Дэлгүүрийн атаман охин" ОАК 10 /20:20/ 

БОЛОВСРОЛ ТВ

  • "Гоёхон дэлхий" тоглолт /15:05/ 
  • "Трансформерсууд хувирагч роботууд" хүүхэлдэйн кино /18:00/ 
  • "Миний бяцхан одой морь" хүүхэлдэйн кино /18:25/ 
  • "Мини форс" хүүхэлдэйн кино /18:50/ 

МОНГОЛ ТВ

  • "Миний цэцэн хурга" дуулалт жүжиг /10:45/ 
  • "Өв соёлоо өвлөн уламжлагчид ба ирээдүйн амжилтын эзэд" хүүхдийн хөтөлбөр /12:30/ 
  • "Пэппа тоорой" хүүхэлдэйн кино /16:30/ 
  • "Миний баатрын сургууль: Хоёр баатар" /16:50/ 
  • "Билл Буль хоёр" кино /22:00/