Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурыг маргаашнаас ажиллуулна

Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурыг маргаашнаас ажиллуулна

Сүхбаатарын талбайн усан оргилуур маргаашаас ажиллаж эхэлнэ. Тодруулбал, Эх, үрсийн баярыг тохиолдуулан усан оргилуурыг маргаашаас ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Өглөө 10 цагаас оройн 22.00 цаг хүртэл ажиллах юм байна.

Эргэн сануулахад, Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 1.6 га талбай бүхий Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуур барьж, ногоон байгууламжийг нь сэргээн засварлах ажилд нийтдээ 3.2 тэрбум төгрөг зарцуулсан билээ.