Есөн дүүгээ өсгөж буй Б.Ариунболор охинд 3 өрөө байрны түлхүүрийг нь гардууллаа

Есөн дүүгээ өсгөж буй Б.Ариунболор охинд 3 өрөө байрны түлхүүрийг нь гардууллаа

Өнгөрсөн зун "Ангууч" нэрээр залууст танигдсан Б.Баттөр, О.Мөнхжин хэмээх найзтайгаа хамтран төрсөн өдрийн баяраараа хандивын үдэшлэг зохион байгуулж есөн дүү болон найман сартай охиноо ганцаараа өсгөж буй 21 настай Б.Ариунболорт гурван өрөө байрны мөнгө цуглуулж өгсөн баярт мэдээ дахин цахим ертөнцөд түгсэн билээ.

Тэгвэл өнөөдөр Б.Баттөр болон Улаанбаатар групп Б.Ариунболорт гурван өрөө байрны түлхүүрийг нь гардуулан өглөө. Б.Баттөр төрсөн өдрөөрөө зохиосон хандивын аянаараа  60 сая төгрөгийг цуглуулж чадсан бол үлдсэн 105 сая төгрөгийг Улаанбаатар группээс хандивласан байна.