Баян-Өлгийд халдварын хоёр тохиолдол нэмж бүртгэгдлээ

Баян-Өлгийд халдварын хоёр тохиолдол нэмж бүртгэгдлээ

Улаанбаатар хотоос ирж, Өлгий хотод гэрийн ажиглалтад байсан 1, мөн тусгаарлах байранд ажиглалтад байсан 1 иргэнээс коронавирусний халдвар илэрлээ.

Ийнхүү тус аймагт ковид-19 цар тахлын нийт тохиолдлын тоо 14 болж байна.

Гэрийн ажиглалтад байсан иргэн энэ сарын 23-ны өдөр иржээ. Өчигдөр PCR-ын шинжилгээ авахад халдвартай болох нь батлагдсан байна. Түүний ойрын хавьтал болох 23 хүнийг гэр гэрт нь тусгаарлаж шинжилгээ авах, тандалт судалгаа хийх ажлуудыг одоо зохион байгуулж байна