БНСУ дархлаажуулалтад хамрагдсан иргэдэд зориулсан бодлого хэрэгжүүлэх гэж байна. Тодруулбал, ирэх долдугаар сарын 1-ээс эхлэн COVID-19 вакцины эхний тунгаа хийлгэсэн иргэдэд гадаа орчинд амны хаалтгүй явахыг зөвшөөрөхөөр боллоо. Түүнчлэн вакцины хоёр тунд хамрагдсан иргэд үйлчилгээний газруудаар чөлөөтэй үйлчлүүлэх, сүм хийдийн цуглаанд оролцох боломжтой болох аж.
Мөн коронагийн вакцины бүрэн тунд хамрагдсан иргэд “тав болон түүнээс дээш хүн уулзахыг хориглосон” хоригоос чөлөөлөгдөх юм байна.
Тус улсын Засгийн газраас зургадугаар сарыг дуустал нийт хүн амынхаа 25 хувийг буюу 13 сая гаруй хүнийг вакцины эхний тунд хамруулж дуусах зорилт тавьж буй. Тиймээс уг зорилт хангагдах дуусах үе долдугаар сарын 1-ээс эхлэн халдварт өвчний дэглэмийг үе шаттай бууруулахаар төлөвлөжээ.
Цаашлаад нийт хүн амынхаа 70 хувийг ирэх есдүгээр сарын сүүл гэхэд дор хаяж нэгдүгээр тунд хамруулж хөл хорионы дэглэмийг улам сулруулахаар зэхэж байна. Одоогоор тус улсад коронавирусийн эсрэг вакцины эхний тунг хийлгэсний дараа халдвар авсан хоёр, хоёр дахь тунгаа хийлгэсэн мөн хоёр хүн халдвар авчээ.
Эх сурвалж: KBC