ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ирэх зургадугаар сарын 1-нд Москва хотноо Монгол Улсын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийнэ. Энэ талаар ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова лхагва гарагт мэдээллээ.
Тэрбээр “Зургадугаар сарын 1-нд Орос, Монголын гадаад хэргийн сайд нар Москвад уулзаж, , хоёр талын харилцааны гол асуудлууд, харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх дээд түвшний яриа хэлэлцээрийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэнэ” гэв. Мөн "худалдаа, эдийн засаг, зам тээвэр, дэд бүтэц, эрчим хүч, хүмүүнлэгийн салбар, болон олон улсын тавцанд хийгээд бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллах харилцааг бэхжүүлэх талаар ярилцах юм.
Уг уулзалтыг талууд хоёрдугаар сарын 4-ний өдөр утсаар ярихдаа товлосон байна.
Эх сурвалж: TACC