АНУ-ын эрдэмтэд коронавирус байгалийн жамаар үүссэн гэдэгт итгэлгүй байгаагаа илэрхийлэв

АНУ-ын эрдэмтэд коронавирус байгалийн жамаар үүссэн гэдэгт итгэлгүй байгаагаа илэрхийлэв

АНУ-ын Тагнуулын төв газрын тайланд БНХАУ-ын Ухань хотын вирус судлалын хүрээлэнд  олон төрлийн вирусийг хадгалж, туршилт хийж байсан хэд хэдэн судлаач 2019 оны 11 дүгээр сард коронавирусийн халдвараар өвдөж байсан талаар дурдсан хэмээн CNN агентлаг мэдээллээ.

Тус хүрээлэнгийн эрдэмтэд коронавирусийн талаарх судалгааг 2019 оны 12 дугаар сарын 30-ыг хүртэл хийгээгүй гэж мэдээлж байсан юм. Гэвч уг цаг хугацаанаас өмнө эрдэмтэд халдвар авсан баримт гарч ирсэн тул цаашид илүү өргөн хүрээнд судалгаа хийхийг АНУ уриалж байна. 

Мөн АНУ-ын Халдварт өвчний үндэсний хүрээлэнгийн захирал, доктор Антони Фаучи Цагаан ордонд болсон уулзалтын үеэр сарьсан багваахайд хийх туршилтыг санхүүжүүлэхийг Засгийн газраас шаардаж, "олон эрдэмтэн коронавирусийн халдвар байгалийн жамаар бий болсон гэдэгт итгэлгүй байна" хэмээн мэдэгдсэн юм.  

Уг мэдээлэл гарсны дараа БНХАУ-ын талаас эрс няцааж, вирус лабораториас алдагдсан гэсэн онол нь худал хэмээн үгүйсгэлээ. Одоогоор вирус судлаачдын дунд COVID-19 үүсэл гарлын талаар дараах гурван онол хамгийн түгээмэл байна. 

  1. Байгалийн жамаар үүсээд амьтнаар дамжиж хүнд халдсан
  2. Лабораторид вакцин гарган авах туршилт хийх явцад санамсаргүй байдлаар алдсан
  3. Тодорхой зорилготойгоор уг вирусыг лабораторид судлан гаргасан. 

Эх сурвалж: CNN