Өнгөрсөн ням гарагт/2021.05.23/ БНХАУ-ын Анхуй мужийн зүүн хэсэгт орших “Danjiang Peacock Valley” хэмээх амьтны хүрээлэнгээс хоёр бар оргожээ. Барууд оргохоос өмнө хүрээлэнгийн хоёр ажилтныг хөнөөсөн байна.
Анхны халдлага ням гарагт гарсан бөгөөд 55 настай Ян овогт бар сургагчийг хашаа цэвэрлэж байх үеэр дайрч, амийг нь хөнөөжээ. Ян тус амьтны хүрээлэнд 20 гаруй жил бар сургагчаар ажиллаж байсан аж.
Үүний дараа мягмар гарагт буюу өчигдөр /2021.05.25/ барууд хаалгач эрэгтэй рүү дайрч хүнд гэмтээгээд хүрээлэнгээс зугтжээ. Хохирогч эмнэлэгт хүргэгдсэн боловч удалгүй шархаа даалгүй нас барсан байна. Хоёр дахь иргэн нас барсны дараа Сычуань мужийн эрх баригчид ойролцоох тосгоны оршин суугчдад аюул учруулж болзошгүй тул баруудыг буудах тушаал өгчээ. Баруудыг анх Хэнань цэцэрлэгт хүрээлэнд тоглолт хийхээр түрээсэлж байжээ. Гэвч эрх баригчид 2018 оноос барыг урлагийн тоглолтод ашиглахыг хориглосон тул энэ удаагийн хууль зөрчсөн үйлдэлд мөрдөн байцаалт явуулж “Danjiang Peacock Valley” амьтны хүрээлэнгийн үйл ажиллагааг зогсоохоор болсон байна.
Эх сурвалж: CNN