СИНЬХУА: Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч ГУРВАН эрхэм ард иргэддээ юу амлав

СИНЬХУА: Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч ГУРВАН эрхэм ард иргэддээ юу амлав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигч гурван эрхэм өчигдөр/2021.05.24/ Сонгуулийн Ерөнхий хорооноос үнэмлэхээ гардан авлаа. Энэ талаар БНХАУ-ын “Синьхау” агентлагт юу өгүүлсэн талаар орчуулан хүргэе.  

Зургадугаар сарын 9-ний өдөр болох Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг Монгол улс даваа гарагт албан ёсоор эхлүүллээ. Тус улсын Сонгуулийн Ерөнхий хороо МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ, хууль тогтоогч асан Д.Энхбат нарын гурван улс төрчийг Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх гардууллаа.

Сонгуулийн сурталчилгааны нээлтийн ёслолын үеэр 52 настай У.Хүрэлсүх “Хууль эрх зүйт нийгмийг байгуулж, үндэсний эв нэгдлийг цаашид “ахиулна” гэж амлав. Тэрбээр Монголын байгалийн баялгаас олсон орлогыг Монгол Улсын иргэн бүрт тэгш хүртээх, улс орны хөгжлийг ахиулах, амьжиргааны түвшинг дээшлүүлэх зорилгоо байгалийн баялгийн сан байгуулна гэв.

Нээлтийн үеэр У.Хүрэлсүх "Хэрэв намайг Ерөнхийлөгчөөр сонговол олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг улам өргөжүүлэхийн тулд бүх хүчин чармайлтаа дайчлах болно" гэлээ.

Өдгөө 58 настай С.Эрдэнэ Монгол Улсын язгуур ашиг сонирхол, хүний ​​эрх, эрх чөлөө, хувийн өмчийг хамгаалах, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхийн тулд чадах бүхнээ хийхээ амлав.

Харин "Зөв хүн электорат"намаас нэр дэвшсэн 62 настай Д.Энхбат тогтвортой хөгжил, инновацид суурилсан эдийн засаг, олон улсын нийтлэг жишигт нийцсэн гадаад харилцааг тууштай дэмжинэ гэдгээ амлав.

2020 оны 5-р сард хүчин төгөлдөр болсон Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу тус улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг нэг удаа сонгогдох боломжтойгоор зургаан жилээр тогтсон билээ.

Эх сурвалж: Xinhuanet.