Их Британиас “гурвалсан мутаци” бүхий коронавирусийн хувилбар илрүүлжээ

Их Британиас “гурвалсан мутаци” бүхий коронавирусийн хувилбар илрүүлжээ

Их Британийн эрдэмтэд “өвөрмөц хослол” бүхий коронавирусийн “гурвалсан мутаци” хувилбарыг илрүүлж судалжээ. Одоогийн байдлаар Их Британийн Йоркшир, Хамберт хотуудад гурвалсан мутацийн 49 шинэ тохиолдол бүртгэгдээд байгаа аж.

Английн Нийгмийн эрүүл мэндийн төв мутацийг “VUI-21MAY-01” гэж нэрлэсэн бөгөөд тархалтыг одоо судалж байгаа тул "шалгагдаж буй хувилбар" гэсэн ангилалд оруулжээ.

Шеффилдийн Нийгмийн эрүүл мэндийн газрын захирал Грег Фелл  энэ талаар “гурвалсан мутант” хувилбарыг ажиглаж байсан бөгөөд илүү халдварлуулах чадвар өндөртэй, эсвэл вакцинд тэсвэртэй гэх үндэслэл одоогоор алга гэв. 

ДЭМБ өнгөрсөн долоо хоногт дэлхийн өнцөг булан бүрт хамгийн багадаа 10 гаруй коронавирусийн хувилбар тархсан бөгөөд үүний дотор Их Британийн В.1.617 хувилбарыг анхааралтай ажиглаж байгаагаа мэдэгдсэн.

Хэдийгээр Их Британид шинэ хувилбарууд илэрсээр байгаа ч зургадугаар сарын 21 гэхэд цар тахлын байдал намжиж, бүх хязгаарлалтаа зөөлрүүлнэ хэмээн эрх баригчид нь найдаж байна.

Эх сурвалж: Standard.co