Энэтхэгийн засгийн газраас олон нийтийн сүлжээн дэх сошиал компаниудад COVID-19 “Энэтхэгийн хувилбар”/Indian variant/ гэх нэр томьёог агуулсан бүхий л контентыг устгахыг хүссэн захидал илгээжээ. Энэтхэгийн Мэдээлэл технологийн яам ДЭМБ коронавирусийн В.1.617 гэсэн хувилбарыг “Энэтхэгийн” гэж дурдсан нь ташаа ойлголт хэмээн мэдэгдсэн байна.
“Press Trust” сонины мэдээлж буйгаар Засгийн газраас уг захидлын талаар олон нийтэд мэдэгдээгүй бөгөөд зөвхөн мэдээлэл, технологийн компаниуд руу явуулжээ.
Захидалд “Коронавирусийн “Энэтхэг хувилбар” улс орнуудад тархаж байна гэсэн хуурамч мэдэгдлийг онлайнаар түгээж буйг бид мэднэ. Энэ бүхэн бүгд худал” гэж дурдсан байна.
Харин захидлыг хүлээн авсан нэгэн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх захирал “Энэтхэгийн хувилбар гэсэн бүх ишлэлийг хасах нь туйлын хэцүү байх болно” гэсэн хариу өгчээ. Түүнчлэн ДЭМБ-аас "Энэтхэгийн хувилбар" гэсэн нэр томъёог коронавирусийн B.1.617 хувилбартай ямар ч тайландаа холбоогүй” гэж тайлбарласан байна.
Жон Хопкинсийн их сургуулийн судалгаагаар тус улс 3-р сарын сүүлчээс хойш коронавирусийн шинэ хувилбарт ихээхэн нэрвэгдсэн бөгөөд нийт халдварын тоо 26 сая болж АНУ-ын дараа бичигдсэн байна. Үүнтэй зэрэгцээд тус улсын Засгийн газар коронавирусийн халдварын эсрэг дорвитой арга хэмжээ авч чадаагүй, хариуцлага алдсан хэмээн олон нийтийн шүүмжлэлд өртөж буй.
Эх сурвалж: BBC