Энэтхэгийн Үндэсний агаарын тээврийн “Air India” компанийн сервер кибер халдлагад өртөж, 4,5 сая гаруй үйлчлүүлэгчийнхээ хувийн мэдээллийг алджээ. Тус компанийн удирдлагуудын мэдэгдэж буйгаар серверт 2011 оны наймдугаар сарын 26-аас 2021 оны хоёрдугаар сарын 20 хүртэл бүртгэгдсэн байсан бүх мэдээллийг хулгайлсан байна. Азаар серверт үйлчлүүлэгчдийн зээлийн картын дэлгэрэнгүй мэдээллийг хуулаагүй байжээ. Гэхдээ бүх үйлчлүүлэгчдээ онлайн банкны нууц үгээ солихыг анхааруулж байна.
Одоогоор халдлагын ард хэн байсан нь тодорхойгүй, шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Энэ төрлийн гэмт хэрэг өмнө нь хэд хэдэн удаа бүртгэгдэж байсан. Тодруулбал, өнгөрсөн жил “British Airways” компани 400 гаруй мянган үйлчлүүлэгчдийн хувийн мэдээлэл болон зээлийн картын мэдээллийг алдаж, 20 сая фунт стерлинг(26 сая доллар)-ээр торгуулж байжээ.
Эх сурвалж: BBC