11 хоног үргэлжилсэн дайны дараа Газын зурваст анхны хүмүүнлэгийн тусламж ирлээ

11 хоног үргэлжилсэн дайны дараа Газын зурваст анхны хүмүүнлэгийн тусламж ирлээ

Израиль, Палестины ХАМАС зэвсэгт бүлэглэл 11 хоног дайтсаны эцэст өчигдөр/2021.05.21/ “ямар нэг болзолгүй" гал зогсоосон билээ. Тэгвэл өнөөдөр Газын зурваст анхны хүмүүнлэгийн тусламжийн цуваа ирлээ. 

Газын зурваст гал зогсож Израилийн Керем Шаломын гарцыг нээсний дараа НҮБ-ын гишүүн орнуудаас нэн шаардлагатай эм, хүнс, шатахуун зургийг авчирсан байна. 

Хэт даврагч ХАМАС бүлэглэлийн хяналтад байдаг нутаг дэвсгэрт 100,000 гаруй хүн гэр орноо орхин дүрвэхээс өөр аргагүйд хүрсэн бөгөөд ойролцоогоор 800 мянга гаруй хүн ус авах боломжгүй байсан гэж НҮБ-ын хүүхдийн агентлаг Юнисеф мэдээлжээ. 

Палестины талаас сүйдсэн барилга байгууламжийг сэргээн босгоход хэдэн жил шаардагдаж магадгүй гэж үзэж байна. Мөн тус бүсэд коронавирусийн халдвар эрчимжсэн тул нөхцөл байдлыг дээрдүүлэхэд хэдэн сая доллар шаардлагатай болно гэж мэдэгдэж байна. 

11 хоногийн турш үргэлжилсэн мөргөлдөөний үеэр 250 гаруй хүн нас барсны ихэнх нь Газын зурваст  амь үрэгджээ. Хэдий хоёр тал гал зогсоож өөрсдийгөө яллаа хэмээн тунхаглаж буй ч дахин мөргөлдөөн эхлэх нь цаг хугацааны асуудал хэмээн иргэд сэтгэл түгшиж байна. 

Эх сурвалж: BBC