Арабын Нэгдсэн Эмират, Бахрейн улсууд БНХАУ-д үйлдвэрлэсэн “Синофарм” вакцины хоёр тунг хийлгэсэн иргэдэд дахин нэг тунг санал болгож эхэллээ.
АНЭУ-ын Онцгой байдал, гамшгийн менежментийн газрын мэдээлснээр “Хоёр дахь тунгаа хийлгэснээс зургаан сарын/түүнээс дээш/ дараа гурав дахь тунг хийлгэх боломжтой” аж.
Бахрейнд мөн дээрхтэй адил хугацаанд хийлгэх боломжтой бөгөөд ингэхдээ хамгийн түрүүнд 50-аас дээш настай, таргалалттай, дархлаа багатай, архаг суурь өвчтэй хүмүүсийг гурав дахь тунгаар дархлаажуулах юм байна.
Уг шийдвэрийг гарах болсон шалтгаан нь тус хоёр улсын иргэд БНХАУ-ын вакцины үр дүнд эргэлзэж, болгоомжилж эхэлсэнтэй холбоотой. Учир нь дэлхийн хамгийн амжилттай дархлаажуулалтын хөтөлбөрөө хэрэгжүүлж буй Сейшелийн арлуудын оронд халдвар дахин тархаж эхэлсэн. Тодруулбал, Сейшелийн арлуудын нийт хүн амын 60 гаруй хувь “Синофарм” вакциныг хийлгэсэн бөгөөд халдвар авсан хүмүүсийн гуравны нэгээс их хувь нь бүрэн тундаа хамрагдсан байгаа юм. Иймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тус арлын орны халдварын тархалтын талаар судалгаа явуулахаар болжээ.
Updates from the #UAE Government media briefing today. #TogetherWeRecover pic.twitter.com/f0tyjHHKPI
— NCEMA UAE (@NCEMAUAE) May 18, 2021
Эх сурвалж: CNBC