ЕХ-ны орнууд долдугаар сарын 1-ээс вакцинжуулалтын гэрчилгээг нэвтрүүлнэ

ЕХ-ны орнууд долдугаар сарын 1-ээс вакцинжуулалтын гэрчилгээг нэвтрүүлнэ

Европын Холбооны гишүүн орнууд гадаадын иргэдийг ирэх долдугаар сарын 1-ээс эхлэн вакцинжуулалтын гэрчилгээтэй нэвтрүүлнэ гэдгийг мэдэгдлээ. Харин долдугаар сарын 1-ээс өмнө нэвтрэх гадаадын иргэд PCR шинжилгээний 72 цагийн бичигтэй байх ёстой аж. 

Европын Холбооны улс орнууд өнгөрсөн 3-р сараас гишүүн 27 оронд зөвшөөрөгдсөн вакцинжуулалтын гэрчилгээ нэвтрүүлэх асуудлыг хэлэлцэж эхэлсэн.  

“Франс Пресс” агентлагийн мэдээлж буйгаар Европын парламент болон ЕХ-ны зөвлөл гэрчилгээг Европын холбооны орнуудад нэвтрүүлэхийг дэмжиж, нэгдсэн шийдвэрт хүрээд байгаа аж. 

Эх сурвалж: TACC