ШӨХТГ-аас “Тээврийн үнийн хөөрөгдөл”-д шалгалт хийж байна

ШӨХТГ-аас “Тээврийн үнийн хөөрөгдөл”-д шалгалт хийж байна

Шадар сайд С.Амарсайханы тушаалаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас хоёр ажлын хэсэг гарч хилийн боомт орчмын ачаа тээврийн үнийн хөөрөгдлийг шалгахаар ажиллаж эхэлжээ. 

Шалгалтын үйл ажиллагаа өнөөдөр /2021.05.20/ өглөө 06.00 цагаас эхлэн үргэлжилж байна. Сүүлийн саруудад экспортын бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж иргэдийн бухимдлыг багагүй төрүүлээд буй.  Тэр дундаа өргөн хэрэглээний хүнсний үнэ маш эрчимтэй өссөн. Энэ нь тээвэрлэлтийн үнэ нэмэгдсэнтэй холбоотой байсан нь холбогдох байгууллагуудын шалгалтаар тогтоогдсон билээ.  

Харин жолооч нар тээврийн үнээ огцом 2 дахин нэмсэн шалтгаан юу вэ гэдгийг ШӨХТГ-ын уг шалгалтаар тогтоох аж. 

 Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Замын-Үүдэд ажиллах үеэрээ "Тээврийн хэрэгсэл, бараа таваарыг хилээр нэвтрүүлэх ажилд хил, гаалийн ажилтнууд оролцож жолооч нараас авлигал авдаг. Энэ нь тээврийн үнэ цаашлаад Монгол улсад бараа, бүтээгдэхүүний үнэ өсөөд байна" гэж байсан билээ.