Мягмар гарагийн/2021.05.18/ үдээс хойш БНХАУ-ын Шэньжэн хотын төвд байрлах “SEG Plaza” хэмээх 70 давхар барилга чичирхийлж, хөдөлжээ. Улмаар айж сандарсан иргэд гарч, зугтан эмх замбараагүй байдал үүссэн байна. Тухайн үед ямар нэгэн газар хөдлөлт болоогүй бөгөөд эрх баригчид барилга чичирхийлж, хөдөлсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Тэнгэр баганадсан уг барилга 20 жилийн “настай” бөгөөд цахилгаан барааны зах, албан газруудын оффис байрладаг.
“Глобал Таймс” сонины мэдээлснээр барилга дотор байсан хүмүүс чичирхийллийн мэдээллийг хүлээн авч 14.00 цаг гэхэд бүх хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ. Улмаар мэргэжилтнүүд ирж үзлэг хийхэд барилгын эргэн тойрны газар хагаралгүй, гаднах хананы хэсэг ямар нэгэн гэмтэлгүй байсан аж.
Ташрамд дуулгахад, уг барилга нь өндрөөрөө БНХАУ-д 104-д, дэлхийд 212-д ордог.
ВИДЕО:
Эх сурвалж: BBC