Коронавирусийн халдвар авсан иргэдийн тоо буурахгүй байна. Тодруулбал, манай улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 10-16 нд 3822 иргэн коронавирусийн халдвар авсан нь бүртгэгдсэн бол, 45 иргэн амиа алджээ. Харин халдварын өвчлөл өмнөх долоо хоног /2021.03-09/-той харьцуулбал 40 хувиар буурсан байна.
