ХӨСҮТ-ийн эмч А.Амбасэлмааг Гавьяат эмч цолоор шагнана

ХӨСҮТ-ийн эмч А.Амбасэлмааг Гавьяат эмч цолоор шагнана

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 11.40 цагаас эрүүл мэндийн салбарынханд төрийн дээд одон, медаль гардуулах юм. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны даргаар ажиллаж байсан халдвар судлаач эмч А.Амбасэлмаад Монгол Улсын Гавьяат эмч цол олгохоор болжээ.

Мөн эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан таван сувилагчийг Ерөнхийлөгч төрийн өндөр дээд одон, медалиар шагнах юм байна.