Монголчууд нэг хэсэг өнгөт чулуу түүж хятадуудад дамлан арилжаалж ирсэн. Энэ үйлдэл нь хууль бус аж. Хэрэв өнгөт чулуу түүх бол Ашигт малтмалын тухай хуулиар орон нутгийн засаг захиргаанаас зөвшөөрөл авсан бол, тодорхой хэмжээний татвар төлөөд гар аргаар ашигт малтмал олборлох боломжтой байдаг.
Гэвч урд хөршид Монгол хөрсний чулуу 3-15 юаниар зарагдаж байгаа талаар нэгэн иргэн цахим сүлжээндээ нийтэлжээ. Түүнчлэн хуулиар хориглосон хэдий ч иргэд одоо болтол өнгөт чулуу мэр сэр түүж Хятадуудад худалдаалсан хэвээр байгаа билээ.
Монгол хѳрсний чулуунууд гэнэ дээ. Хятадыг чулууны захад зарагдаж байна. Том нь 15 юань, жижиг нь 3 юань. Эд чинь эко системийг хангаж, хѳрсний чийг барьдаг юм гэнэ лээ. Юу болоод байна аа??????? pic.twitter.com/khL7zF8hN1
— Bombino (@Bombino8899) August 13, 2019