Маргааш буюу энэ сарын 10-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, энэ сарын 11-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.
Салхи энэ сарын 10, 11, 13-нд нутгийн зарим газраар, 12-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Энэ сарын 11-нд буюу ирэх мягмар гарагт нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хэрлэн, Онон, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 22-27 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.