Унгарт дахин нэг Монгол иргэн коронавирусийн халдвараар энджээ

Унгарт дахин нэг Монгол иргэн коронавирусийн халдвараар энджээ

Өчигдөр/2021.05.07/ Унгар улсад ажиллаж, амьдарч байсан нэг иргэн коронавирусийн халдвараар нас баржээ. Энэ талаар Унгар дахь Монголчуудын холбооноос мэдээлсэн байна. Ингэснээр тус улсад буй Монгол Улсын дөрвөн иргэн халдварын улмаас эндлээ.

Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 05-ны өдөр 30 орчим настай эмэгтэй, мөн дөрөвдүгээр сарын 14-ний өдөр нэг иргэн эндсэн. Үүнээс өмнө гуравдугаар сарын 15-ны өдөр 51 настай Монгол иргэн халдварын улмаас таалал төгссөн талаар Монгол Улсаас Унгарт сууугаа элчин сайдын яамнаас мэдээлж байв.

Одоогоор тус улсад буй 70 гаруй Монгол иргэн халдвар авсан гэж элчин сайдын яаманд бүртгүүлжээ /бүртгүүлээгүй өөр хүн байх магадлалтай/. 




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө