ЭМЯ: Сүүлийн 24 цагт 815 хүнээс коронавирус илэрч, ДОЛООН хүн нас барав

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 815 хүнээс коронавирус илэрч, ДОЛООН хүн нас барав

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна.  Сүүлийн 24 цагийн хугацаанд 9 мянга гаруй хүнд PCR шинжилгээ хийхэд коронавируст халдварын 815 тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдсан тохиолдлыг тоо 44,016 болж байна.

Шинээр батлагдсан халдварыг дотор нь ангилбал,

  • Улаанбаатар хотод-711
  • Эмнэлгээс шалтгалах халдвар-5
  • Хөдөө орон нутагт-99 хүнээс коронавирус илэрчээ.

Сүүлийн 24 цагт 1451/эмнэлгээс-488, гэрийн ажиглалт, хяналтаас-93 хүн/ хүн бүрэн эдгэрч гарсан байна. Ингэснээр халдвар авч эдгэрсэн хүний тоо 29,984 болж байна. Мөн хугацаанд халдвар авсан долоон хүн нас баржээ. Тодруулбал, 

  • 79 настай эрэгтэй, 5.5-нд онош батлагдсан
  • 65 настай эрэгтэй, 4.11-нд онош батлагдсан
  • 80 настай эмэгтэй, 4.22-нд онош батлагдсан
  • 89 настай эрэгтэй, 4.19-нд онош батлагдсан
  • 77 настай эрэгтэй, 4.11-нд онош батлагдсан
  • 56 настай эмэгтэй, 4.16-нд онош батлагдсан
  • 56 настай эмэгтэй, 5.1-нд онош батлагдсан. Эдгээр иргэн бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.

 




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө